Тайландын Маха Сарахам мужийн Надун дүүргийн нэгэн театрт өнөө өглөө амиа золиослогч “M67” гар бөмбөг дэлбэлсний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 50 хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн дөрвөн хүний хоёр нь цагдаа, хоёр энгийн иргэн байжээ. Тайландын цагдаа нарын мэдээлснээр шашны наадмын баярын хүрээнд орон нутгийн алдартай хамтлаг тоглолт тавьж байх үеэр “M67” гар бөмбөг барьсан эрэгтэй театрт орж ирсэн байна. Тухайн үед цагдаа нар түүнийг даруй барьж авсан боловч тэрээр хэдийнэ гар бөмбөгийн тэслэгчийг авсан байсан аж. Тайландын албаныхан театрт халдлага үйлдсэн этгээдийг 31 настай Винай Жед-нгам гэгч болохыг олж тогтоосон байна. Одоогоор цагдаа нар амиа золиослогчийн халдлага үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Б.АНХТУЯА