Ерөнхийлөгчийн охин эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн охин эргэн ирлээ

Пак Кын Хегийн эцэг Пак Чун Хе Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн удаан буюу 1963-1979 оны хооронд Ерөн­хийлөгчөөр ажилласан хүн. Пак Кын Хегийн туулсан амьдрал дардан байгаагүй ээ. Түүний ээжийг Хойд солонгосын коммунист нууц албаныхан 1974 онд хороож байсан. Мөн түүнээс таван жилийн дараа тухайн үед Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан Пак Чун Хи өөрийн туслахдаа хорлогдож амиа алдсан бөгөөд энэ үед Пак Кын Хе дүү нарынхаа хамт ерөнхийлөгчийн ордноос явж байжээ. Тэрбээр 1998 оноос улс төрд орж ирсэн ч өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Пак Кын Хе Өмнөд Солонгос улсын 11 дэх, тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Надад халамжлах гэр бүл, эд хөрөнгөө өвлүүлж үлдээх үр хүүхэд байхгүй. Миний цорын ганц гэр бүл бол та нар. Тийм учраас би улс төрд орж, та нарыг аз жаргалтай байлгахын төлөө тэмцэж байна” гэж өнгөрсөн онд Ерөнхийлөгч сонгуульд ялалт байгуулсны дараа хэлж байсан тэрбээр өнөөдөр ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдож буй Пак Кын Хе тус улсыг таван жил удирдах юм.


Өмнөд Солонгосын 11 дэх Ерөнхийлөгч Пак Кын Хе аав, ээж гэр бүлийнхнийхээ хамтаар


1979 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тэрбээр дүү нарынхаа хамт ерөнхийлөгчийн ордноос явж байжээ.


2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж