Дэлхийн
хамгийн ахмад буюу 101 настай марафон гүйгч Фаужа Сингх өчигдөр Хонг
Конгод болсон 42 км-ийн урт марафон тэмцээний 10 км замыг амжилттай
туулснаар зодог тайлсан байна. Фаужа Сингх энэхүү 10 км замыг нэг цаг 32
минут 28 секундэнд туулснаар өнгөрсөн жилийн хугацаагаа дөрвөн минутаар
ахиулсан амжилт үзүүлжээ. “Толгойдоо ороолттой хуй салхи” хочит Фаужа
Сингх анх хүүгээ автын ослоор нас барахыг нүдээр харснаас үүдсэн сэтгэл
гутралаа даван туулахын тулд марафоноор хичээллэж эхэлсэн тухайгаа
“CNN”-д өгсөн ярилцлагандаа дурьджээ. Тэрээр хүүгээ нас барсны дараа
Энэтхэгээс Их Британи руу нүүсэн бөгөөд хамгийн анх 2002 онд 89
настайдаа Лондон хотод болсон марафоны тэмцээнд оролцсон байна. Үүний
дараа Фаужа Сингх 2011 онд “Toronto Waterfront” марафонд оролцож, найман
цаг 11 минут, зургаан секундын амжилт үзүүлснээр, марафоны замыг гүйцэт
туулсан зуугаас дээш настай анхны марафончин гэх рекордыг тогтоожээ.
Түүнчлэн тэрээр 2012 оны Лондонгийн олимпод бамбар баригч хийж,
“боломжгүй зүйл гэж үгүй” уриатай алдарт “Adidas” спорт хувцасны
брэндтэй хамтран ажиллаж байсан байна. Фаужа Сингхийн дагалжуулагч нь
өөрийгөө 13 жилийн турш дасгалжуулсан Хармандер Сингх гэгч гүйгч аж.

Б.АНХТУЯА