
Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирэх гуравдугаар сарын 2-3-нд “Хөх сувдын орон” мөсний баяр болохоор товлогджээ. Дээрх арга хэмжээний үеэр “Би монголоороо гоёдог” нэртэй арга хэмжээ болох юм байна. Энэ нь үндэсний хувцсаа сурталчлах томоохон арга хэмжээний нэг болох аж. Мөн мөсний шагайн тэмцээн, чаргатай морьдын уралдаан зэрэг олон сонирхол татах арга хэмжээ төлөвлөгджээ. Сануулахад, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас энэхүү баярыг жил бүр зохион байгуулсаар 14 дэх хавартайгаа золгож байгаа аж.
Г.ДАРЬ