Д.Ганцэцэг: Цаг хугацаа миний өрсөлдөгч

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Д.Ганцэцэг: Цаг хугацаа миний өрсөлдөгч

“Гэгээн муза
2012” наадам айсуй.
УДЭТ-ын тайзнаа ирэх гуравдугаар сарын 27-нд буюу
олон улсын театрын өдөр “Гэгээн муза” наадмын шилдгүүд тодорно. Энэ
жил тус наадамд нэг хүний жүжгийн
төрөл нэмэгдсэн бөгөөд тус номинацид “Бурханд илгээсэн захидал” жүжгээрээ нэр дэвшсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэгтэй уулзлаа.

-“Гэгээн муза 2012” наадамд ганц хүний жүжгээрээ
нэр дэвшлээ. Баяр хүргэе.

-Миний ганц хүний
энэ жүжигт өөрийн минь зохиосон
Амьдрал үргэлж сорилт байдаг. Түүнийг давахын тулд тэвчээр, тэвчээр бас
сэтгэлийн тэнхээ хэрэгтэй” гэсэн үг байдаг. Ганцэцэгт юу ч ирсэн, амьдралд
миний мөн ямар ч сорилт тулгарсан би түүнийг давж чадах сэтгэлийн тэнхээтэй.

-“Бурхан илгээсэн захидал” жүжгийн зохиолч нь?

-Франц зохиолоос
сэдэвлэн Монголын нөхцөлд тааруулан хөрвүүлж, би өөрөө бичсэн. Найруулагчаар нь
“Лусын дагина” жүжгээрээ “Гэгээн муза 2012” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд нэр
дэвшиж байгаа найруулагч Хишигзаяа ажилласан. Тэрбээр уг зохиолыг Орос хэлнээс
орчуулсан бөгөөд би өөрөө одоогийн нөхцөлд хөрвүүлэн бичсэн. Хишигзаяа гадаад,
дотоодын олон фестивальд оролцдог, боловролтой шинэ залуу найруулагч.

-Энэ жүжгээрээ дамжуулан өнөөдрийн нийгэмд юу хэлэхийг
зорьсон бэ?

-Би уран бүтээлч
хүний хувьд эмзэглэдэг эмзэглэлээ бичье гэж бодсон. Энэ зохиолоороо хүн цаг
хугацаанд амжиж өөрийгөө бүтээж бий болгоосой л гэж хүссэн. Бурхан надад 60,
70, 100 эсвэл таван нас ч хайрлана шүү дээ. Таван насандаа ч би 50 насалсан хүний
хэмжээнд юм хийж болно. Тийм болохоор зогсолтгүй эргэх мөнхийн хүрд болсон цаг
хугацаатай өрсөж, түүнтэй үүрд хамт байя гэвэл мөнхийн л зүйл хийх хэрэгтэй.
Ямар ч ажилтай та хэн ч байсан гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам 500, мянган жил
өнгөрсөн ч мөнхөд орших бүтээл хий. Хүний амьдралын өрсөлдөгч бол цаг хугацаа
гэдгийг ойлгож аваасай л гэсэн санааг энэ жүжигтээ дэвшүүлж байгаа.

-“Бурхан илгээсэн захиадал” жүжгийг “Гэгээн муза”
наадмын өмнө тоглох болов уу?

-Наадмын
нэгдүгээр шатны шалгаруулалтад Хүүхэлдэйн театрт уг жүжгээ тоглосон бөгөөд хоёр
ч газраас дахин тоглуулах санал ирсэн. Гэхдээ одоохондоо бидэнд маш сайн
боловсруулалт хийн ажиллах хэрэгтэй. Үүний дараа үзэгчдэд хүргэж болно.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж