ОХУ тамхины хоригийг хуульчлав

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

ОХУ тамхины хоригийг хуульчлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шинэ хуульд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Тамхины эсрэг хуулийн дагуу иргэд нисэх онгоц, метроны буудал, усан онгоцны зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэнгэлдэх хүрээлэн, далайн эрэг зэрэг газруудад 15 метрийн дотор тамхи татахыг хоригложээ. Харин хууль хэрэгжиж эхэлснээс яг жилийн дараагаас алсын зайн аяллын галт тэрэг, усан онгоц, зочид буудал, ресторан, баар, кафе, дэлгүүр, хотын захын төмөр замын тавцан зэрэг газруудад тамхи татахыг хориглох гэнэ. Түүнчлэн тамхины эсрэг хуулийн  хүрээнд нэг хайрцаг тамхины үнийн доод хэмжээг тогтоож, тамхины худалдаа, зар сурталчилгааг эрс хязгаарлах юм байна.

Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шинэ хуулийг ОХУ-ын парламентаар энэ сарын эхээр хэлэлцэн баталсан бөгөөд Төрийн Думд ганцхан гишүүн энэхүү хуулийг батлахыг эсэргүүцсэн тухай ВВС мэдээлжээ. ОХУ-д тамхины эсрэг шинэ хууль ирэх зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.

ОХУ нь архаг тамхичдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд 10 хүн тутмын дөрөв нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж