Егүзэр хутагтын цадиг

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

(баримтат кинo)

Аливаа улс орны түүх нь түүний эд эс болсон хувь хүний намтар-цадигаас бүтдэг билээ. Өнөөдөр түүх рүүгээ эргэн харж,он жилүүдийн баларайд бүдгэрсэн бүхнээ эргэн сэргээх, танин мэдэх эрмэлзлэл, хэрэгцээ үлэмж байна.

Эргэн сэргээж, танин мэдэх ёстой түүхт хүн бол Егүзэр хутагт Ж.Галсандаш юм. Тэрбээр ХХ зууны эхэн үеийн Монгол улсын түүх, тусгаар тогтнолоо тунхаглах цаг үед Монголын зүүн өмнөд хязгаарт дангаараа гурван төрд бие хайргүй зүтгэжэрдэм номын хүч, нэр хүндээрээ ихэд алдаршсан хүн байжээ. Егүзэр гэдэг бол эрдмийн цол бөгөөд эрдэм дундаа ид шид үзүүлэгч, хувилан төрдөг, тарнийн гүн бясалгалд нэвтэрсэн хүнийг хэлдэг ажээ.

Хутагтын амьдрал, түүхээр “Егүзэр хутагтын цадиг” баримтат кино бүтээсэн байна. Уг кинонд доктор, судлаач Д.Цогт-Очир, СГЗ, доктор Г.Аким, МУИС-ийн багш, доктор М.Баярсайхан, цэргийн түүхч, доктор Г.Мягмарсамбуу, докторант Х.Мөнхбаяр, О.Мөнхнаран, магистрант Н.Ринченноров болон Гандантэгчилэн хийдийн цорж лам, гавж Г.Диваасамбуу, гавж Ш.Сонинбаяр, Сүхбаатар сумын уугуул 95 настай С.Намсрай зэрэг эрдэмтэн судлаачид болон лам хувраг, иргэдийн яриа багтсан байна.

Уг кино “Мөнхчулуун сан”-ийн дэмжлэгтэйгээр бүтсэн бөгөөд цаашид шашин соёл, улс төр-нийгмийн үйл хэрэг, байгаль хамгаалал–аж ахуйн үлгэрлэл, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн талаар нь таван цуврал баримтат кино бүтээхээр төлөвлөж байна хэмээн киног бүтээсэн О.Мөнхнаран ярьж байна.

“Егүзэр хутагтын цадиг” баримтат кионы бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж