
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 6.4-6.7, 9.4.дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр хэвлэх, тамхины хэрэглээнээс хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг харуулсан тайлбар бүхий эрүүл мэндийн зурагт анхааруулга, тайлбарын хамт нэгдүгээр, эрүүл мэндийн зурагт анхааруулга, түүний тайлбарт тавигдах шаардлагыг хоёрдугаар, тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдгийн загварыг тус тус баталсан байна.
Мөн Эрүүл мэндийн зурагт анхааруулгыг тамхин бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлагад тусгах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Эвлэгсүрэнд, эрүүл мэндийн зурагт болон тамхи татахыг хориглосон анхааруулгыг сурталчилах, хэвлүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Дамдиндоржид тус тус үүрэг болгосон байна.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 36 тоот тушаалыг ЭНД дарж үзнэ үү.