“Galaxy S4”-ийг ирэх сард танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

“Galaxy S4”-ийг ирэх сард танилцуулна

Өмнөд Солонгосын смартфон үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “Samsung Electronics”-оос ирэх гуравдугаар сарын 14-нд “Galaxy S4” смартфоныг танилцуулах гэнэ. Энэ тухай Америкийн  технологийн мэдээллийн сайт CNET.com-д мэдээлжээ. CNET-ийн мэдээлснээр “Samsung Electronics” компани ирэх сард Нью-Йорк хотноо зохион байгуулах "Samsung Unpacked" дээр “Galaxy” цувралынхаа сүүлийн загварыг танилцуулах аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Galaxy S4” смартфон найман цөмт “Exynos” процессортэй, 4.99 инчийн “SuperAmoled” дэлгэцтэй, 2GB RAM, 1080p бичлэг хийх хүчин чадал бүхий 13 мегапиксел камертай, урд талдаа мөн 2.0 мегапиксел камертай байх бөгөөд Android 4.2.2 Jelly Bean үйлдлийн системтэй байх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж