Д.Дондогийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Д.Дондогийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирээд байсан юм. Гэвч хэрэгт нэмж шалгах зүйлс байгаа, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Эрүүгийн хуулийн 148.2-т зааснаар бүлэглэн, зохион байгуулалттайгаар бусдаас онц их хэмжээний мөнгө залилж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.

Д.Дондог нар УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж, тус компаниас “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан их хэмжэний мөнгө авсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон  гэж үзээд байсан юм.

 С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж