Хууль зөрчиж томилогдсон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг журмын дагуу сонгох юм байна. Мөн 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийн ажлын байранд шинээр хүн томилохоор болжээ. Энэ сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард багтаан явуулах үүргийг Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад өгчээ.
Одоогоор төрийн өмчийн 122 ерөнхий боловсролын сургууль, 190 цэцэрлэг ажиллаж байгаа. Цаашдаа Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулж, хангалтгүй дүн авсан сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг солих юм байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Авлигатай тэмцэх газарт өмнө нь шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа удирдлагуудад арга хэмжээ авч ажиллахаа Хотын дарга онцолсон байна.