Шашин, урлагийн цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Шашин, урлагийн цэнгүүн болно

Улаанбаатар хотод суугаа Сүхбаатар аймгийн уугуул иргэд энэ сарын 28-ны өдөр сар шинийн баярын золголт буюу “Наран мандах нутаг” шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн цэнгүүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгийн зөвлөлийнхөн зохион байгуулж байгаа ажээ. Цэнгүүнд Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ, Ч.Шархүүхэн, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгон, дэлхийн хэмжээний олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа МУГЖ Э.Амартүвшин, “Наран мандах нутаг” дууг олонд хүргэсэн “Жаахан шарга” театрын дуучин Д.Осгон, МҮОНТ-ийн хөтлөгч Д.Цовоо нарын уран бүтээлч оролцох ажээ. Түүнчлэн ЦДБЭЧ-ын найрал хөгжимчид, бүжигчид оролцох юм. ЦДБЭЧ-ын удирдаач Б.Энхбаяр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул ажээ. Тэрбээр энэ удаагийн цэнгүүнд оролцогчид оркестртой “амьд” тоглолт хийхээрээ онцлог гэдгийг тодотгож байлаа. Цэнгүүний эхэнд  нутгийн шүтээн болсон Алтан овоо, Шилийн богд уулын сан болон хийморийн санг Сүхбаатар аймгаас ирсэн сүм хийдийн лам нар хурах гэнэ. Тиймээс эл цэнгүүнийг шашин урлагийн цэнгүүн хэмээн тодотгожээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж