Байгаль хамгаалахад Шведтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалахад Шведтэй хамтран ажиллана

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд тэргүүтэй төлөөлөгчид саяхан Швед Улсад тогтвортой хөгжлийн боловсрол болон эко сургуулийн туршлага судлах, танилцах аялалд оролцоод иржээ. Төлөөлөгчид Шведийн зарим эко сургуулиуд, Уппсалагийн Их сургуульд зочилж, үйл ажиллгаатай нь танилцахын хамт холбогдох сургалт семинарт оролцсон байна. Мөн үеэр БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд Швед Улсын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Андерс Фланкинг, Боловсрол, эрдэм шинжилгээний яамны Төрийн нарийн бичгийн дарга Бертил Өстберг нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Хоёр тал байгаль хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, ЮНЕСКО-гийн хүрээнд бие биенээ дэмжиж ажиллахын дээр харилцан сургалт семинар зохион байгуулах, оюутан солилцох, туршлага судлах боломжийн талаар ярилцсан байна. Швед Улс байгаль хамгаалахад ихээхэн анхаарч ажилладаг улс орны нэг бөгөөд Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБ-ын анхдугаар бага хурлыг анх 1972 онд Стокгольм хотноо хийж байсныг  Стокгольм дахь Элчин сайдын яамнаас онцолсон юм. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж