Өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөрийн А/58 тооо тушаалаар “Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам”-ыг баталсан болохийг БШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газраас мэдээллээ. Энэ журам гарсaнаар оюутан сургуулиараа дамжуулалгүй шууд өөрийн дансаа нээлгэж өөрийн гар дээр тэтгэлгийн мөнгөө бүтнээр нь авах боломжтой болсон байна. Оюутнууд тэтгэлгээ авахын тулд аль нэг банкинд “Оюутны тэтгэлгийн карт”-ын дансыг нээлгэх хэрэгтэй. Картын данс нээлгэхийн тулд хоёрдугаар сарын 25-наас эхлэн гуравдугаар сарын 11-ийг хүртэл өөрийн сонгосон банкиндаа иргэний үнэмлэх, суралцагчийн үнэмлэх, дүнгийн тодорхойлолт, цээж зурагтайгаа очин “Оюутны тэтгэлгийн карт”-ын дансаа нээлгэх юм. Оюутнууд дансаа нээлгэж дууссаны дараа арилжааны банкуудтай Сургалтын төрийн сан хамтран ажиллах гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн хугацаанд суралцагчийн тэтгэлгийн картыг олгох юм. Сургалтын төрийн сангаас оюутны тэтгэлгийг банкинд шилжүүлснээс хойш суралцагчийн данс руу 1-2 өдөрт багтаан суралцагчын данс руу шилжүүлэх юм байна.
Тус зохицуулалтыг хийснээр оюутны тэтгэлэг хугацаандаа орж, оюутнууд өөрсдөө тэтгэлгийн мөнгөө бүтнээр нь авдаг болж байна.