Christina Aguilera аялан тоглолтоо цуцаллаа | News.MN

Christina Aguilera аялан тоглолтоо цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Christina Aguilera аялан тоглолтоо цуцаллаа

Поп дуучин Christina Aguilera энэ зун хийхээр зарласан аялан тоглолтоо цуцалсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэл хийлээ.
Цуцлах болсон шалтгаанаа дуучин бүсгүй кино зураг авалтад орох гэж байгаа, мөн шинэ цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байгаатай холбон тайлбарласан байна.
Christina Aguilera "Burlesque" нэртэй кинонд тоглох болсон ба энэхүү кино нь ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм.
Харин түүний "Bionic" нэртэй шинэ цомог нь зургадугаар сарын 8-нд нээлтээ хийн, фэнүүдийнхээ гарт очно.
Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр дуучин бүсгүй аялан тоглолтоо дараа жилийн зургадугаар сар хийх бололтой.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж