Говь ХК-ийн “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Говь ХК-ийн “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”

Монгол улсын Засгийн Газрын Мөрийн Хөтөлбөр-ийн нэг “Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийг дэмжин  ноос ноолуурын Үндэсний Тэргүүлэгч үйлдвэр, Говь ХК Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянаа 2013 оны 2 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Хөдөлмөрийн төв биржийн байранд амжиллтай зохион байгууллаа.

Тус аянд оролцсон хүмүүс сэтгэл өндөр байсан бөгөөд Говь ХК-ийн нээлттэй ажлын байрны мэдээлэл болон, тухайн хүний ажлын туршлага, эзэмшсэн мэргэжил, сонирхолдоо тулгуурлан ямар ажлын байран дээр ажиллаж болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авсан юм. 

Аяны хүрээнд Говь ХК 141 нээлттэй ажлын байр зарласан бөгөөд мэргэжилгүй бас ажлын туршлаггүй байсан ч тус хамт олон таныг сургаад ажлын байраар хангах боломж олгож байгаагаараа давуу талтай үйл ажиллагаа болж өнгөрлөө.

PR менежер, Хүний нөөцийн менежер, Техникийн Удирдлагын Хэлтсийн дарга, нягтлан бодогч, тооцоо гаргагч, график дизайнер, нэхмэлийн дизайнер, сүлжигч,  сүлжих машин баригч, оёдолчин, засварчин, гадаад худалдааны менежер, кеттельчин гэх мэт ажлын байруудаас өөрийн мэдлэг боловсрол, ур чадвар, дадлага туршлагадаа нийцүүлэн сонгож 329 иргэн анкет бөглөн нөөцөд бүртгэгдсэн байна.

Энэхүү аян 2 хоногын хугацаанд үргэлжилсэн хэдий ч Говь ХК-ийн Хүний нөөцийн албаныхан өөрийн байран дээрээ ажилтай орлоготой, хамт олонтой болохийг хүссэн хүн бүрийг хүлээн авахаа онцгойлон дурьдаж байна.

Говь ХК-ийн Хүний нөөцийн албатай холбогдох утас: 9904 7244, 8808 0233 


 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж