Жирэмсэн эмэгтэй нөхрөө матраас аврав | News.MN

Жирэмсэн эмэгтэй нөхрөө матраас аврав

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэй нөхрөө матраас аврав

Өмнөд Африкийн улсын оршин суугч Керрин Манро гэдэг эмэгтэй нөхөртнь довтолсон гурван метрын урт матраас түүнийг аварчээ. Тэрээр өөрөө зургаан сарын жирэмслэлтэй байсан гэнэ. Тэд орой нохдын хамт зугаалж яваад голын эрэгт суун амарцгаажээ. Нөхөр нь хөлөө усанд дүрэн сууж байсан гэнэ. Энэ үеэр тэдний анзаараагүй матар нөхрийнх нь хөлнөөс зуун ус руу татсан аж. Манро буугаа авах гэсэн боловч тэр нь хол байлаа. Энэ үеэр Керрин нөхрийнгөө хүзүү, мөрнөөс зуурч татжээ. Матар сүүлд нь Лоренс Манрог тавьсан ба тэрээр явж чадахгүй байсан учир эхнэр нь ойрын суурин хүртэл гүйж тусламж авчирсан аж. Нөхөрт нь мэс засал хийсэн ба харин Керрин түүний ирээдүйн хүүхэд хоёрт гэм хор учирсангүй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hg 2010-03-04 127.0.0.1

saihan yumaa uneheer

Avatar

kkk 2010-03-04 127.0.0.1

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж