Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Хувцсаар нь шинжэхүй

Бидний өмссөн зүүсэн хувцас, хэрэгсэл бидний хэн болох, юу хүсч мөрөөдөж  явдаг талаар ихийг өгүүлж байдаг.  

Ухлаадасгүй цамц

Ингэж хувцасласан эмэгтэй өөрийн хүйсийн хамаарлаа нуух гэж оролдож байгаа мэт санагддаг. Тийм ч дур булаам сонголт биш. Магадгүй, тэр бааранд зүгээр л кофе уухаар ирсэн байж болох юм. Эсвэл түүний бусад бүх хувцас угаалгын машинд байгаа.

Хоолойдоо ухлаадастай бие барьсан цамц
Өөртөө итгэлтэй бүсгүйн шинж. Тэр өөрийн дур булаам, бусдыг өөртөө татах хүчийг мэддэг боловч хүн бүрт үүнийгээ үзүүлэх гэдэггүй. Тэд эр хүнийг танихдаа сайн.

Цамцаа нэг товчоор дутуу товчлох
Энгэр заам нь арай л задгайдуу гэж санагдахаар хатагтай нар бол чөлөөт сэтгэгчид. Тэд ямар ч сэдвээр ярьж чаддаг. Ямар ч тохиолдолд дутуу товчилсон цамц нь танилцах хүслээ илэрхийлж байгаа хэрэг. Гэхдээ танд болон өөр  хэнд  ч юу ч амлаагүй шууд бус илэрхийлэл гэдгийг мартуузай.

Гурван товчоор дутуу товчлох
Хөхөвч цухуйж харагдах. Ингэж хувцасласан эмэгтэй өөрийн давуу талаа яаж ашиглахаа мэддэг. Гэхдээ энэ байдал нь тантай ор хөнжлийн асуудал үүсгэнэ гэсэн үг хараахан биш. Амьдралын эрч хүч дүүрэн хатагтай эрчүүдийг балмагдуулах, сонжих зорилгоор ийнхүү хувцасласан байж болно.

Гэрэлтсэн нөмрөг өмсөх
Хөхөвчгүй. Загварын тайзан дээр ингэж хувцаслахад гайхах зүйлгүй ч үдэшлэг цэнгүүн дээр ингэж хувцаславал уг бүсгүй сэтгэлзүйн асуудалтай байна гэсэн үг. Мөн аль болох олон эрийн анхаарлыг ямар нэг  аргаар татах гэж ядсан арга. Гол төлөв ийм эмэгтэйчүүд бусдад түрэмгий ханддаг. Тэд  эмэгтэй хүн болгоныг өөрийнхөө өрсөлдөгч гэж үздэг. Бас хийрхэлд автамтгай.

Banjig.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж