Үзэсгэлэнгийн үеэр Арилжааны банкууд, Даатгал, брокер, дилерийн компаниуд, ББСБ, Аудит, Хадгаламж зээлийн хоршоод болон хэрэглэгчид цахим санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг МобиФинанс ББСБ зэрэг компаниуд оролцлоо.
Үзэсгэлэнг үзэхээр ирсэн зочид хувьцааны данс хэрхэн нээлгэх, үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг хийлгэх зэрэг олон асуултанд хариулт авч чадсаны дээр өдөр тутмынхаа санхүүгийн асуудлыг маш энгийнээр шийдэх МобиФинанс ББСБ-ийн MobiXpress үйлчилгээтэй танилцлаа. Энэхүү үйлчилгээ нь төлбөр тооцооны хэрэглээг илүү хөнгөвчилсний дээр хүссэн газраасаа гар утсаараа гүйлгээ хийх боломжийг бий болгожээ. Үйлчилгээг ашиглахын тулд та ердөө гар утсан дээрээ MobiXpress цахим данс үүсгэхэд л хангалттай.
MobiXpress үйлчилгээ нь гар утаснаасаа хүссэн газраасаа худалдан авалт хийх төдийгүй утасны төлбөрөө төлөх, өөрийн болон бусдын гар утсыг нэгжээр цэнэглэх, мөнгө шилжүүлэх гэх мэт олон төрлийн давуу талтай.
Мөн 2013 онд тус компаниас нэвтрүүлсэн цоо шинэ үйлчилгээнүүдээс дурдвал Улуснэт, Мобинэтийн интернэт, олон улсын ярианы картын төлбөрийг цахим данснаасаа төлөх боломжтой EASY PAY үйлчилгээг дурдаж болох юм. Та санхүүгийн асуудлаа MobiXpress-д даатгаж, амьдралаа илүү энгийн болгоорой. Цахим хэтэвчтэй болохыг хүссэн хүн бүрт MobiXpress-ийн 2255 лавлах утас нээлттэй байх болно.