Gaga: Би манин гэж хэлүүлэх дуртай

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Gaga: Би манин гэж хэлүүлэх дуртай

Хатагтай Gaga Францын телевизийн “Sept а Huit” нэртэй шоу нэвтрүүлэгт орох үеэрээ нэгэн нууцаа задалжээ.
Тэрбээр “Намайг манин, хос бэлэг эрхтэнтэй гэсэн ярианд би их дуртай шүү. Би эр хүний бэлэг эрхтэнтэй байсан бол хичнээн гоё вэ. Амьдрал дээр биелэхгүй ч хэн нэгэн миний далд хүслийг ойлгоод ийм яриа гаргаж байгаад би их баяртай байдаг” хэмээн хошигноод “Миний амжилтад атаархсан хүмүүс фэнүүдийг маань надад дургүй болгохын тулд ийм яриа гаргадаг гэдгийг би мэднэ. Гэхдээ миний фэнүүд хамгийн үнэнч фэнүүд шүү. Хэдэн мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд миний тоглолтыг үзэх гэж ирдэг тэдгээр хүмүүс намайг ямар бэлэг эрхтэнтэйг харах гэж ирдэггүй. Мөн тэдэнд миний бэлгийн чиг хандлага ч сонин биш. Тэд миний хөгжим, миний хязгааргүй эрх чөлөөнд дурлаж, түүнийг мэдрэх гэж л ирдэг юм. Намайг шүүмжилж байгаа хүмүүсийн өөдөөс би зүгээр л инээх дуртай. Тэр л хамгийн сайхан хариулт болдог юм” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж