“Ажлын байр-2010” үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

“Ажлын байр-2010” үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ

“Ажлын байр-2010” хөдөлмөрийн нэгдсэн үзэсгэлэн яармагийг маргааш Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байгаа талаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Балжинням, Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангад нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэн яармагийн үеэр хүмүүсийг ажилд нь зуучлах, ажлын байран дахь сургалтаар дамжуулан ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, оюутан залуусыг цагийн ажлын байраар хангах зэрэг цогц мэдээллийг иргэдэд олгоно. Мөн хөдөлмөр эрхлэлтийг төр засгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг ажил олгогч болон ажил хайгчдад сурталчлах, инкубатор төв, төсөл хөтөлбөр, хөнгөлттэй зээл тусламжийн хүрээнд бий болж байгаа шинэ ажлын байрыг мэдээлэх, ажлын байрны шаардлага хангасан ажил хайгчийг шууд ажил олгогчтой холбох цахим мэдээллийн сантай болсон боломжуудыг иргэдэд сурталчлах юм. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй 100 гаруй байгууллагын 7000 гаруй нээлттэй ажлын байранд иргэдийг шууд сонгон шалгаруулж авах тул ажил хайж буй иргэд, мөн ажилтан шалгаруулж авах албан байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байгаа талаар энэ үеэр мэдэгдлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж