Бүх нийтийн гүйлт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн гүйлт болно

Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах Сангийн Яам, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Хөнгөн Атлетикийн холбооноос хамтран “БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГҮЙЛТ”-ийг энэ сарын 29-ний өдрийн  15.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлтийн гарааг Дуурь, бүжгийн эрдмийн театрын өмнөх замаас гараагаа эхлэх юм.
Энэхүү бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлт нь хүн амын эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхитэй хөдөлгөөнийг дэмжиж, нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван идэвхитэй амрах боломж, орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
“БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГҮЙЛТ”-ийн ажиллагаанд бүх насны хүмүүс, байгууллага хамт олноороо оролцох боломжтой бөгөөд гүйлтэнд оролцогч байгууллага жигдэрсэн хувцастай байхыг зохион байгуулагчид хүсч байгаа аж.
Б.Энх
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж