Ё.Энхтөр: Бид онгоц барьцаалаагүй

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ё.Энхтөр: Бид онгоц барьцаалаагүй

МИАТ компанийн Техникийн албаны дарга асан Ё.Энхтөртэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Танай албаныхан яагаад ажил хаях болов?

-Бид ажлаа шударга, нэр төртэй, үнэнчээр хийж байсан. Гэтэл өчигдөр ТӨХ-ны дарга Д.Сугар намайг болон техникийн албаны менежерийг ажлаас халах шийдвэр гаргасан. Өөрсдийн хууль бус ажлаа нуун дарагдуулахын тулд онгоц барьцаалсан гэсэн мэдээлэл тарааж байна. Бид шударга шийдвэр гаргахыг л шаардсан.

-Та бүхэн эсэргүүцлээ өөрөөр илэрхийлж болохгүй гэж үү. Олон улсын нислэг саатаад байна. Та бүхнийг түлхүүр аваад зугтсан гэсэн мэдээлэл тархаад байна?

-Юуны түлхүүр хаашаа авч зугтсан гэж. Тийм зүйл байхгүй. Хариуцлага тооцож байгаа бол адил л байх ёстой.

-Танай техникийн хэлтсийн олон хүн ажлаас гарах өргөдлөө өглөө гэсэн мэдээлэл ирлээ?

-Манай хэлтэс нийт 120 орчим техникч болон засварчинтай. Одоогийн байдлаар 94 хүн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Шударга шийдвэр гаргасан бол энэ олон хүн ингэж ажлаа орхихгүй байсан.

Х.Хангал

http://www.news.mn/content/13489.shtml

http://www.news.mn/content/13475.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж