
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт уулзалт- зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос хамтран 2013 оны хоёрдугаар сарын 25-26-нд зохион байгуулна. Энэхүү уулзалт, зөвлөгөөн маргааш өглөө 08:30 цагт Эрүүл мэндийн яаманд эхлэх юм. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төв эмнэлгүүдийн болон аймаг, дүүргийн ЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга нар оролцоно.
Б.БИЛЭГ