Грек, Итали усанд автлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Грек, Итали усанд автлаа

Грекийн нийслэл Афинд сүүлийн хагас зуунд болоогүй  шар усны үер болов. Үерт нэг хүн амь үрэгджээ. Бороо зогссон ч хотод одоо метро ажиллахгүй,  авто замууд хэсэгчлэн хаагдсан хэвээр байна.

                                 Фото: REUTERS
Хотын төвд нэгэн барилга нуржээ. Азаар хүний амь үрэгдсэнгүй. Гал сөнөөгчид ба аврагчид дуудлагад дарагдаад байгаа гэнэ. Олон зуун хүмүүс тэднээс тусламж хүсэн байрны подвал, доод давхруудаас ус соруулан зайлуулахыг хүсчээ.

Гамшиг дайрсан Италийн Сицилийн аралд  ч байдал иймэрхүү байна. Сицилийн нийслэл Катаниа хотод нэг хүн сураггүй болсон байна. Хүмүүс үерээс зугтан дээвэрт гаран тусламж хүлээж байна. Мөн нислэгүүдийг хойшлуулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж