Чад улсын цэргийнхэн ба исламын босогчдын хооронд Малийн хойд нутагт цэргийн том мөргөлдөөн бямба гаригт гарчээ. Чадын 13 цэргийн албан хаагч алагдсан байв. Босогчид 65 дайчнаа алдсан байна.
"Урьдчилсан тооцоогоор, дайсны талаас таван техник, 65 дайчинг устгалаа. Би өөрийн 13 цэргээр хохирсноо харамсалтайгаар мэдэгдэж байна” гэж орон нутгийн радиогоор Чадын цэргийн командлал мэдээлжээ.
Малийн байдал өнгөрсөн оны арванхоёрдугаар хурцдаж эхэлсэн юм. Тэр үеэр исламын босогчид тус орны төв хэсэгт Засгийн газрын цэргийн байрлалд довтолгоо хийн давшиж байв. Малийн Засгийн газрын хүсэлтээр Францын цэрэг тус оронд оржээ. Одоо Мили улсын нутаг дэвсгэрт 4000 франц цэрэг, Африкийн MISMA эвслийн 5,4 мянган цэргийнхэн Засгийн газрын армид нь тусалж байгаа юм.