Хамгийн тэнэг нэртэй номнуудыг чансаалав

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Хамгийн тэнэг нэртэй номнуудыг чансаалав

Британийн Bookseller сэтгүүл хамгийн тэнэг нэртэй номонд олгодог Diagram шагналынхаа номинацид дэвшигчдийн жагсаалтыг гаргажээ. Үүнд барууны хэвлэн нийтлэгчдийн зургаан номыг оруулсан байна.

Номинацид нэр нь дэвшсэн номнууд:

  • «Гитлер өвчтэй байсан уу?» (Was Hitler Ill?);
  • «Хойд Америкийн хаягдсан аж үйлдвэрийн газрууд: Тагтааны байрнууд » (Lofts of North America: Pigeon Lofts); 
  • «Харандаа үзүүрлэх зааварчилгаа» (How to Sharpen Pencils); 
  • «Бурханы боожгой: Пенисийн (эр хүний бэлэг эрхтэн) амьдрал ба адал явдал » (God’s Doodle: The Life and Times of the Penis); 
  • «Тахианы байраа гоблиноос хэрхэн хамгаалах вэ? (Барууны домгоор, газар дор харанхуйд амьдардаг хүн төст ид шидтэн)» (Goblinproofing One’s Chicken Coop); 
  • «Цайны авгай нар дэлхийг хэрхэн өөрчлөв» (How Tea Cosies Changed the World).

Эдгээр номнууд нь харьцангуй ноцтой бүтээлүүд гэнэ. Тухайлбал, «Гитлер өвчтэй байсан уу?»  номыг хоёр герман эрдэмтэн бичээд Гитлерийн хувийн эмч Теодор Морелльд зориуулан ба түүний тэмдэглэл, бичлэгийг сайтр судалсан байв.  «Харандаа үзүүрлэх зааварчилгаа» номыг нэртэй коимкс зураач Дэвид Рис бичсэн ба түүнийг нь  The New Yorker  сэтгүүлд магтан тоймлож байжээ.

Diagram  шагналын зохицуулагч Филип Стоун хэлэхдээ, манай шагнал бол зүгээр нэг  тоглоом, шоглоом биш. Манай шагнал нь анхааралгүй орхихдсон урлагт анхаарал хандуулдаг. Номын нэрийг олж өгөх урлаг нь эргээд худалдаанд сайнаар нөлөөлдөг гэжээ. Шагналын эзэнг интернэтийн асуулгын дагуу 22-нд тодоруулсан ба одоогоор ямар ном шагналтан болсон мэдээлэл ирээгүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж