Мохаммед Мурси
Фото: страница «Движения 6 апреля» в Facebook
“Дөрөвдүгээр сарын 6” хөдөлгөөний идэвхтнүүд Facebook дэх хуудсандаа Axe дезодорант үйлдвэрлэгчийн нэгдүгээр сарын эхээр зарласан олон улсын уралдаанд Мохаммеда Мурсийн нэрийг оруулсан байна. Уралдааны дүнгээр axeapollo.com сайтад хамгийн өндөр санал авсан 25 хүнээс сонголт хийгээд сансрын жолоодлогтой хөлгөөр нэг цагийн нислэгт явуулах ажээ.
Сөрөг хүчний залуус ерөнхийлөгчийг яагаад сансарт илгээхийг хүсч байгаа талаараа “Сарны найрамдалт хүн амаас өөр хорвоогийн хүмүүсийн хэн нь ч өөрийн амлалтаас буцсан, дуу алдам худалтай нь эвлэрэхгүй учраас манай ерөнхийлөгчид та бүхний санал хэрэгтэй байна. Ерөнхийлөгч Мурси та сайн аялаарай” гэсэн тайлбар тавьжээ. Тэд мөн Мурсигийн сансрын хувцастай зургийг тавиад дор нь “Би дэлхийн ертөнцөд өөрийн үйлсээ биелүүлсэн учраас сансарт явахыг хүсч байна” гэсэн үг бичжээ.
Agence France-Presse агентлаг одоогоор ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас энэ талаар тайлбар авч чадаагүй байна. Залуучуудын “Дөрөвдүгээр сарын 6” хөдөлгөөнийг Facebook дэх идэвхтнүүд 2011 оны хувьсгалын үеэр байгуулжээ. Тэд Хосни Мубаракийг огцруулахын төлөө тэмцэж өнгөрсөн жилийн сонгуулиар Мохаммед Мурсийг дэмжсэн юм. Харин сүүлийн үед тэд Мохаммед Мурси ба түүний исламын хөдөлгөөнийхний эсрэг тууштай тэмцэгчид болжээ.