Улаан лооль давсалж дарах арга

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Улаан лооль давсалж дарах арга

Орц:
-1 литрийн саванд: 
-1 хумс сармис
-1-2 ш лаврын навч
-5 ш хар үрлэн перц
-Гоньд, яншуй
Хийх арга:
Улаан лоолио сайтар угааж цэвэрлээд өнгө болон хэмжээгээр  нь ялгана. Цэвэрлэсэн улаан лоолийг ёроол орчимд нь модон савхаар хэд хэд цоолоод шилэн саванд хийж давсны халуун уусмалаар дүүргэнэ.
1 литр давсны уусмал бэлдэх:
1 литр усанд 1 х/х давс хийж 5 минут буцалгана. Давсны уусмалаар дүүргэсэн улаан лоолио савтай 58С-ийн халуун усанд 20 минут тавьж буцалган ариутгана. Ингэсний дараа битүү таглаж хөргөн сэрүүн газар хадгална.

Хоол.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж