Ромд 800 мянган хүний цуглаан хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Ромд 800 мянган хүний цуглаан хийлээ

Италийн нэртэй шог зохиолч бөгөөд олон нийтийн зүтгэлтэн Беппе Гриллогийн 2009 онд байгуулсан “Таван од хөдөлгөөн” сонгуулийн сурталчилгаагаа өнгөрсөн баасан гаригт дуусган Ром хотноо олон мянган хүн оролцсон цуглаан хийлээ.

"Энэ нь гайхалтай, талбайд 800 мянган хүн цугларчээ. Бас 150 мянган хүн бидэнтэй интернэтээр холбогдсон” гэж Грилло цугларсан олонд хандан хэллээ.
 Энэ харьцангуй залуу улс төрийн хүчин  уламжлалт бүх уламжлалт намуудын эсрэг хүчин болон гарч ирээд хөгшин улстөрчдийг гэрт нь тэтгэвэрт нь суулгахыг гол уриагаа болгожээ. Гриллогийн мэдэгдснээр цуглаанд 800 мянган хүн оролцсон гэнэ.

Ромын хотын хууль хяналтын байгууллагаас Сан-Жованниталбай ба орчмын гудамжинд цугларагчдын тооны талаар өөрсдийн мэдээллийг хийгээгүй байна.

                     Фото: REUTERS/ Max Rossi

“цунами шат” гэж нэрлэсэн цуглаанаа хийхээр тэд Сан-Жованнийн талбайг сонгосон бөгөөд цуглаанд Италийн бусад нутгаас зуугаад автобусаар хүмүүс ирцгээжээ. Арга хэмцээнд зөвхөн гадаадын сурвалжлагч нарыг оруулна гэсэн нь орон нутгийн сэтгүүчидтэй гурван цагийн сөргөлдөөнийг гаргалаа. Цагдаагийнхан оролцсноор сэтгүүлчид тийшээ нэвтэрчээ.

Индэрт гарсан  шог зохиолч, улстөрч үг хэлэхдээ “Бодит байдлаас тасарсан улстөрчдөд төгсгөл ирж байна гээд Ромд өөрсдийн хуягласан хар машинтай харагдах улстөрчдөд хандан “ Тэд юу хүлээж буйгаа мэдэхгүй явна. Баяртай! Та нар бүслэгдсэн бууж өгцгөө, өршөөл гуй” гэж тэрээр хэлэв.

“Таван од хөдөлгөөн” өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар санаандгүй амжилттай гаргасан. Мөн тэр үеэр Сильвио Берлусконийн “Эрх чөлөөний ард түмэн” намын дэмжлэг буурсан юм. Хуучин улстөрчдөд Беппе Грилло нэлээд том өрсөлдөгч болж байна. Тухайлбал, Берлускони баасан гаригт ярихдаа “тэр өөрөө юунаас ч айхгүй. Гэхдээ Грилло сонгогчдын сонирхол буурч буйг ашиглах аюултай хүн” гэсэн байна.

Италийн парламентын сонгууль хоёрдугаар сарын 24-25-нд болох бөгөөд намууд сурталчилгаагаа баасан гаригт албан ёсоор  хаалаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж