Евро бүсийн уналт үргэлжлэх нь

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Евро бүсийн уналт үргэлжлэх нь

Еврокомисс эдийн засгийн шинэ таамаглалдаа Евро бүсийн орнуудын эдийн засгийн уналт 2013 онд зогсохгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0,3 хувиар унах  ажээ.

Европын эдийн засгийг дахин нэг хямралын жил хүлээж байх шиг. Ийм дүгнэлтийг ч Еврокомисс эдийн засгийн шинэ илтгэлдээ хийсэн байна. Илтгэлийг энэ сарын 22-нд Брюссельд танилцуулсан юм. Түүнд өгүүлснээр, Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0,3 хувиар унана гэсэн нь Европын орнууд энэ жилдээ хямралаас гарч чадахгүй гэсэн үг болов. Үүнээс өмнө шинжээчид бүсийн өсөлтийг 0,1 хувьтай байна гэж хүлээж байлаа. Тэдний өмнөх дүгнэлтээр зөвхөн 2014 онд л 1,4 хувийн өсөлт гарахаар байсан юм.

Энэ сэтгэл түгшээсэн дүгнэлтийг хийхдээ  шинжээчид Европын том эдийн засгууд  сул байгаар тайлбарлав. Францын эдийн засаг гэхэд л энэ жилд 0,1 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Европын зүтгүүр Герман 0,5 хувийн өсөлтийг харуулах гэнэ. Евро бүсийн ажилгүйдлийн төвшин дундажаар 12 хувьтай бөгөөд хямралд нэрвэгдсэн Грек, Испанид бол 27 ба 26,9 хувьтай байгаа.

Европын эдийн засгийн  сулралт үргэлжилж буй нь төсвийн байдалд нөлөөлнө. Тухайлбал, Испанийн төсвийн  алдагдал нь 2013 онд 6,4 хувь, 2014 онд 7,2 хувь болно гэж дүгнэгджээ. Франц ч Маастрихийн гэрээний дагуу төсьийн алдагдлаа гурван хувьд барьж чадахгүй гэнэ. 2014 онд францын үзүүлэлт 3,9 хувьд хүрсэн байх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж