
Амралтын өдрүүдэд ч түүнтэй холбоотой шуугиан үргэлжилсээр байна. Тухайлбал, өчигдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг АТГ-аас баривчиллаа гэсэн мэдээлэл тархсан байна. Үүнийг одоогоор албан ёсоор үгүйсгэсэн мэдээлэл хараахан гараагүй байна. Харин Д.Загдсүрэнгийн туслахаас утсаар тодруулахад “Даргыг баривчилсан гэсэн мэдээлллийг огт сонсоогүй юм байна. Өчигдөр ажлаа хийж өнжсөн. Маргааш арга хэмжээтэй учраас өнөөдөр ажил дээрээ ирэх ёстой. Одоогоор утас нь холбогдохгүй байна” гэсэн тайлбар өгсөн талаар shuud.mn сайт мэдээлсэн байна.
Мөн Д.Загдсүрэнг баривчлаагүй ч гэрт нь нэгжлэг хийсэн гэсэн утгатай мэдээллийг chuhal.mn сайт мэдээлсэн байна.
Одоогоор Д.Загдсүрэнг үүнийг Монголын тамирчдад зарцуулах ёстой мөнгийг өөр компанийн нэр рүү шилжүүлж, хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна.