Үүнтэй холбоотойгоор зөвлөхөд: Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хамгийн эхлээд үйлдвэрлэсэн он сар өдрийг шалгаж авах хэрэгтэй
Зураасан кодны дугаараар тухайн барааны код стандарт код мөн эсэхийг хэрхэн шалгах вэ?
Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байлаа гэж бодъё:
Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9=31
Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ 31*3=93
Шалгалтын оронг /сүүлийн нэг оронтой тоо ба 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8=33
Б ба В заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. Жишээлбэл 93+33 =126
Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь/10-6=4/ байна.
Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 Нийгэмлэгийн стандарт код ашигладагийг гэрчилнэ.
Энэ аргаар сүүлчийн оронг тодорхойлон жишиж үзэхэд зураасан кодын сүүлчийн оронгийн тоотой тохирохгүй байвал уг бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдсэн байна гэж ойлгож болно.