Детройт дахиад л хамгийн муу хотоор тодров

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Детройт дахиад л хамгийн муу хотоор тодров

Америкийн автомашины аж үйлдвэрийн төв байсан Детройт хот дахиад л АНУ-ын хамгийн  ядуу хотуудыг “толгойллоо”. Энэхүү чансааг Forbes сэтгүүлээс гаргажээ.
Детройт дахь хаягдсан үйлдвэрийн байр. 
Фото: Rebecca Cook / Reuters

Тус сэтгүүлийн үнэлгээгээр Детройт хотод гэмт хэрэг, ажилгүйдэл хамгийн өндөр төвшинд байна. Нэг их үнэтэй биш үл хөдлөх хөрөнгийн үнэ 2010 оноос хойш 35 хувиар уналаа. Хотын хүн амын тоо хорогдсоор байна.
Үүний зэрэгцээ хотын захиргаанд  хөрөнгө мөнгө хангалтгүй байгаа. Хоёрдугаар сарын 19-ний өдөр Мичиган мужийн эрх баригчид хотын байдал дампуурлын ирмэгт ирсэн тухай илтгэл гаргасан байна. Хотын захиргаанд урсгал зардалдаа зарцуулах мөнгө байхгүй гэн.

АНУ-ын хамгийн ядуурч байгаа хотуудын жагсаалтад Детройтын дараа Мичиган мужийн Флинт, Иллинойс мужийн Рокфорд, Чикаго, Калифорнийн Модесто хотууд бичигдлээ. Жагсааалтын 10-т Нью-Йорк хотыг уг сэтгүүл оруулжээ. Хотуудын чансааг гэмт хэргийн төвшин, ажилгүйдлын хэмжээ, татвар мөн цаг уур, ажилдаа хүрэх цаг хугацаа зэргээр гаргасан байв.

1950-иад оноос цэцэглэж байсан Детройтын асуудал эртнээс автын аж үйлдвэрийн төвлөрөлт саарснаас гарч иржээ. Үйлдвэр доройтсоноор мэргэжлийн ажилчид хотыг орхиж байна. Сүүлийн 40 жилийн дотор уг хотын хүн ам байнга багасч иржээ. Өнгөрсөн жилд хотыг татан буулгах санал хүртэл гарч байлаа.

Форбесийн чансааны эхэнд хот анх 2008 онд орсон байгаад  байдал бага зэрэг сайжран чансааны дунд бичигдэж байлаа. 2011 онд дахиад л байдал муудаж, хоёрт орсон бол энэ жил ийнхүү хамгийн их ядуурч хот болов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж