Фото: РИА Новости
“Би огцрох гэж байгаа” хэмээн тэрээр хэлээд”Одоо 82 настай би албан тушаалаа огцрох “эрхтэй”. Та нар надад итгэхгүй байна уу? Яагаад ингэж хүнд итгэдэггүй байна аа?” гэж тэрээр сэтгүүлчдэд хандан хэлжээ.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр нэг танхимт Кубын парламент шинэ бүрэлдэхүүнээр цугларч анхны хуралдаанаа хийж, депутатууд парламентын дарга, орлогч нарыг сонгох болно. Үүнтэй холбогдуулан тэрээр хэлэх үгэндээ анхаарал хандуулахыг сэтгүүлчдээс хүсээд “Их сонирхолтой үг байх болно” гэж амлав. Депутатууд түүний бүрэн эрхийг дахин таван жилээр сунгана гэсэн хүлээлттэй байгаа билээ. Рауль Кастро 2008 оноос хойш Кубыг удирдаж байна. Өмнө нь тэрээр төрийн тэргүүн, намын тушаалыг хоёр удаа таван жилээр хаших ёстой гэж хэлж байсан. Гэхдээ хуульчлан батлаагүй байгаа юм.