Гитлер Франкештейн нар нэрээ дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Гитлер Франкештейн нар нэрээ дэвшүүлжээ

Энэтхэгийн зүүн хойд Мегхалая мужийн орон нутгийн парламентын сонгууль нэлээд анхаарал татаж байна.

Жишээлбэл, нэг нэр дэвшигчийг Адольф Лу Гитлер гэдэг гэнэ. Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн парламентын 60 суудлын төлөө Гитлертай Франкенштейн, Бомберсингх, Зоригт жаал Билли, хөгжөөнт Почен,  Найдаж буй Бамон нарын 359 нэр дэвшигч өрсөлдөх ажээ. Хуучин парламентад сууж байсан Черчилль, Рузвельт энэ удаа нэрээ дэвшүүлсэнгүй.

Адольф Лу Гитлер гурван удаа орон нутгийн парламентад ажиллаж, тэр үеэрээ АНУ, Герман зэрэг олон оронд очсон гэнэ. Нэр нь Цагаачдын албаныханд гайхал төрүүлдэг байсан аж. Гэвч энэ бол миний биш эцэг эхийн сонголт гэж тэрээр ярив.

Энэтхэг Британийн колони байх үед хүмүүс сонин хачин нэр сонирхож хүүхдүүддээ өгдөг байсан тохиолдол олон. Бүр заримдаа утгагүй англи үгсийн цуглуулгаар ч  нэр өгдөг байжээ.

Мөн иймэрхүү тохиолдол Египетэд гарсан байна. Тэндхийн иргэн Гитлер Сейид Абу Саада ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн, хэрвээ ялалт байгуулбал зургаан сарын дотор 16 сая хүнийг ажилтай болгоно гэж амласан байна. Мөн тээврийн болон орон сууцны асуудлыг шийднэ гэсэн юм. Тэмдэглэхэд 1600 ажилгүй египет хүн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байлаа. Өнгөрсөн сонгуулиар мөн л ажилгүй Мурси ялсан шүү дээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж