Холливудын залуу оддын нэг жүжигчин Женнифер Лоуренс дэлхийн хувцас загварын нэртэй брэнд “Dior”-ийн шинэ нүүр царай болж байгаа гэнэ. “The Hunger Games”, “Silver Linings Playbook”, “X-Men: First Class” бүтээлээрээ кино ертөнцөд өөрийн гэсэн шүтэн бишрэгчиддтэй болсон тэрээр “Dior”-ийн загвар зохион бүтээгч Раф Саймонсын энэ хаврын хувцас загварын чиг хандлыгыг дэлгэх компанит ажилд оролцож байгаа нь энэ аж.
Ийнхүү Лоуренсийн “Dior”-ийн дэгжин гар цүнх, загварлаг хувцаснуудаар гоёсон дүр төрх алдарт “Numero” сэтгүүлд анх удаа нийтлэгдэхээр болжээ. WWD-д мэдээлснээр дэлхийн нэртэй брэндтэй хамтран ажиллаж буй жүжигчний гэрэл зурагчнаар Вилли Вандерперри ажиллаж байгаа гэнэ.
Лоуренсийн хувьд удахгүй болох Оскарын шагнал гардуулах ёслолд “Silver Linings Playbook” бүтээлээрээ нэр дэвшээд байгаа билээ.
Э.АНХТУЯА