Америкийн шилдэг “boyband” Backstreet Boys-ийн Ник Картер удаан хугацаанд найзалсан найз бүсгүй Лаурен Киттэй сүй тавьсан тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудсаар өчигдөр мэдээлжээ. Тэрээр хайрт найз бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэн сэтгэл догдлом мөчийг хамтдаа хуваалцаж байгаа өөрсдийн гэрэл зургийг мөн өөрийн Instagram-д тавьсан байна.
Өдгөө 33 настай Картер сүй тавихаасаа өмнө “People”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Би найз бүсгүйтэйгээ үзэсгэлэнт далайн эрэгт сүй тавьж, түүнд хайртайгаа хэлэхийг их хүсч байна” хэмээн хэлж байсанчлан хосууд Флоридагийн үзэсгэлэнт далайн эрэг Флорида-Кист ийнхүү сүй тавьжээ.
Өдгөө энэ онд хорин жилийн ойтой золгож байгаа Backstreet Boys-ийн гишүүд эргэн нийлж уран бүтээлээ фэнүүддээ дахин хүргэхээр болсноо саяхан мэдэгдэж шинэ цомгийнхоо ажилд ороод байгаа билээ.
Э.АНХТУЯА