Рибери гэрээгээ сунгалаа | News.MN

Рибери гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Рибери гэрээгээ сунгалаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн
нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалд ялагдсан “Баейрн
Мюнхен” франц жигүүрийн тоглогч Фрэнк Риберитэй байгуулсан гэрээгээ
сунгажээ. Шийтгэл хүлээж, улмаар бямба гаригийн үдэш Сантьяго Бернабеу
цэнгэлдэхэд болсон аваргын төлөөх тоглолтод оролцож чадаагүй Рибериг
Испани юм уу, Английн лигт тоглоно гэсэн яриа гараад байсан ч түүнийг
Бундеслигт үлдэх болсон тухай “Бавари” албан ёсны вэбсайтдаа мэдээлсэн
байна. Энэ талаар тус клубын тэргүүн Карл-Хайнц Румменигге “Бид дэлхийн
шилдэг хөлбөмбөгчдийн нэгтэй гэрээгээ сунгасандаа баяртай байна. Ойрын
ирээдүйд Баварийн төлөвлөж, хүсч буй амжилтад хүрэхийн бас нэгэн хүчин
зүйл мөн” гэжээ. Харин Рибери “Би, бас миний гэр бүлийнхэн Мюнхенд үлдэх
болсондоо баяртай байгаа. Клуб бол миний гэр бүлээс өөрцгүй” гэсэн
байна.
Дэлхийн аваргад Францын шигшээ багийг төлөөлөн оролцох Рибери өдгөө 27
настай бөгөөд “Бавари”-тай 2015 оны зургадугаар сар хүртэл таван жилийн
хугацаатай гэрээ байгуулжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-25 182.160.50.79

2010 оны Дэлхийн аваргад оролцох Аргентин Бразил Англи Франц Герман Португал Итали Голланд Испани шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma w

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж