
нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалд ялагдсан “Баейрн
Мюнхен” франц жигүүрийн тоглогч Фрэнк Риберитэй байгуулсан гэрээгээ
сунгажээ. Шийтгэл хүлээж, улмаар бямба гаригийн үдэш Сантьяго Бернабеу
цэнгэлдэхэд болсон аваргын төлөөх тоглолтод оролцож чадаагүй Рибериг
Испани юм уу, Английн лигт тоглоно гэсэн яриа гараад байсан ч түүнийг
Бундеслигт үлдэх болсон тухай “Бавари” албан ёсны вэбсайтдаа мэдээлсэн
байна. Энэ талаар тус клубын тэргүүн Карл-Хайнц Румменигге “Бид дэлхийн
шилдэг хөлбөмбөгчдийн нэгтэй гэрээгээ сунгасандаа баяртай байна. Ойрын
ирээдүйд Баварийн төлөвлөж, хүсч буй амжилтад хүрэхийн бас нэгэн хүчин
зүйл мөн” гэжээ. Харин Рибери “Би, бас миний гэр бүлийнхэн Мюнхенд үлдэх
болсондоо баяртай байгаа. Клуб бол миний гэр бүлээс өөрцгүй” гэсэн
байна.
Дэлхийн аваргад Францын шигшээ багийг төлөөлөн оролцох Рибери өдгөө 27
настай бөгөөд “Бавари”-тай 2015 оны зургадугаар сар хүртэл таван жилийн
хугацаатай гэрээ байгуулжээ.
С.Цэлмэг