Писториус батлан даалтанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Писториус батлан даалтанд гарлаа

Загвар өмсөгч найз бүсгүй Рива Стинкэмпийг буудаж, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Паралимпийн аварга, Өмнөд Африкийн гүйгч Оскар Писториусийг Приторигийн шүүх батлан даалтанд гаргасан тухай CNN онцолсон байна.

Приторигийн шүүгч Дэсмонд Нэйр энэ талаар мэдэгдэхдээ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд түүнийг батлан даалтанд гаргахгүй байх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

Харин түүнийг ийнхүү батлан даалтанд гаргасан хэмээх шүүүхийн шийдвэрийн дараа нэрт тамирчны авга эгч Арнольд “Бидний сэтгэл санаа жаахан ч болов амарч байна” хэмээн мэдэгдсэн аж.

Шүүгч Нэйрийн мэдээлснээр Пистироус 1 сая ранд буюу 112,000 ам.долларын барьцаа төлж ийнхүү батлан даалтад гарахаар болжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар батлан даалтанд байх хугацаандаа Пистироусийг найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн ялнаас мултарч оргон зайлахыг үгүйсгэхгүй ч олны танил хүн яавч ийм оролдлого хийхгүй хэмээн түүний өмгөөлөгч дээрх  мэдээллийг эрс няцааж байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж