Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Элэг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Элэг эмзэг эрхтэн. Биед ашиггүй болсон зүйлийг гадагшлуулж, хорыг саармагжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүйрлэж хэлбэл хэвлийн дээд талын хойморт суугаа хаан лугаа адил юм. Элэг өвчлөхөд дотор эрхтнүүдийн өвчин сэдэрч үйл ажиллагаа нь хямардаг.

Элэг өвчлөх шалтгаан

Элгийг гэмтээдэг хамгийн гол хүчин зүйл бол вирус юм. Дэлхийн эрдэмтэд вирусыг хоёр хувааж үздэг.

Нэг. Элгийг сонгомлоор гэмтээдэг вирус

Хоёр. Элгийг дам нөлөөгөөр гэмтээдэг вирус

Ханиад томуу, SARS, ДОХ-ын вирус дам нөлөөгөөр элгийг гэмтээдэг. Элэг тэжээллэг чанар, витамин ихтэй учир түүнд нь вирус үржиж үрэвслүүлдэг. Сонгомлоор гэмтээдэг вирусыг архагшдаг, архагшдаггүй гэж хоёр хуваана. Элгийг сонгомлоор гэмтээдэг А, B, C, D, E, F, G, TT, Sin гээд 13 вирус байдаг. Эдгээрээс архагшдаггүй вирус нь А, Е юм. Хоёроос гурван хос вирус тээсэн хүн өвчлөл өндөр, хүндрэл ихтэй байдаг. Элгэнд ачаалал , хүндрэл өгдөг зүйл бол архи. Өндөр градустай архи элгэнд муу нөлөөтэй. Энгийн үгээр ойлгуулж хэлбэл архи элгийг боксын бээлийгээр олон удаа цохиж унагаж байгаатай адил юм. Мөн цианит, натри, хлор, бензин, метил зэрэг ууримтгай бодис, хортой нөхцөлд удаан ажиллах нь элгийг маш хүнд гэмтээдэг.

Элэгний өвчний хүндрэл

Элэгний өвчин нь шарлаад таван жилийн дараа хавдар болж илэрнэ гэж байдаггүй. Вирусээр өвчилсөн хүн аль болох шүдний чичлүүр, сахлын машин солих, мэс засал хийлгэх, шүдээ эмчлүүлэхдээ болгоомжтой хандах хэоэгтэй. Шарласнаас улбаалж олон жилийн дараа элэгний өвчин илэрдэг. Харин шарласны дараа өвчин аажимдаа элэгний хатуурал болж хүндэрдэг.

Илрэх шинж тэмдэг

Ядарч, сульдан шалтгаангүйгээр турна. Хөдөлмөрийн чадвар буурахаас гадна онцын шинж тэмдэг төдийлэн илрэхгүй. Зарим үед аююулхай дээр ходоод хүчтэй базалж , баруун хавирганы нумаар өвдөнө, нүдний салст , тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч , царай харлана. Гэхдээ ийм шинж тэмдэг хүн богонд адил илэрдэггүй. Үүнийг манайхан “Хаврын ядаргаа” гэж андуурч, тоомжиргүй ханддаг. Оношлоод үзэхэд элгэнд нь томоохон хавдар хэдийнэ үүсчихсэн байдаг. Царай харлаж, зүс гундах нь төмөр, профины зэсийн солилцоо алдагдаж байна гэсэн үг. Монголчууд элэг муу гээд төмөр ихтэй рашаан уудаг. Энэ нь муу нөлөөтэй. Бодисын солилцоо хямарч байгаа нэг шинж нь царай харлах шүүдээ. Биеэр гардаг ягаан толбон тууралт хүн болгонд заавал гардаг шинж биш.

Шар өвчин

Шар өвчнөөр хэдий чинээ хүнд өвдсөн байна төдий чинээ элэгний өвчин хүндрэл ихтэй байна. Хоёроос гурван вирусээр өвчилсөн байх нь хүндрэлийн гол шалтгаан болдог. Элэгний дутагдалтай болохыг хүмүүс комд орж, элгээрээ бөөлжлөө гэж ярьдаг. Гэтэл чухамдаа элгээрээ бөөлжиж байгаа юм биш. Элэгний хүнд өвчний үед улаан хоолойн судсууд өргөсдөг. Өргөссөн судсууд хагарч , давсны хүчилтэй урвалд орж , өтгөн кофе шиг зүйлээр бөөлждөг.

Элэгний С, В вирусын халдвар

Африкийн цөөн хэдэн ядуу улс, Азиас Монгол орон вирусын тархалт өндөртэйгөөрөө дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татж байна. Тэр дундаа Монголыг халдвар тээгчдийн оронд тооцдог. Африк, Азид В. С вирусын тархалт Европ, Америкт архинаас улбаалж үүссэн элэгний цирроз өндөр байдаг. Манайд жилээс жилд халдварт гепатит шар өвчнөөр сургуулийн насны хүүхдүүд өвчлөх нь ихсэж байгаа. Үүний хажуугаар мансууруулах бодис хэрэглэдэг, өөртөө хар тамхи тарьдаг хүмүүс вирусын халдвар тээж яваа. С, В вирусыг дотор нь үржлийн, үржлийн бус гэж хуваадаг. Үржлийн бус үедээ бол вирус бэлгийн замаар халддаггүй. Вирус ямар үедээ байгааг өвчтөн лабораторийн аргаар тодорхойлуулбал гэр бүлдээ халдаахгүй байх боломжтой. Харин хүүхдэд цусаар вирус дамжих нь харьцангуй бага. Элэгний вирус хүйгээр , хүйсээр дамжиж халдварлах орчин хомс. Өөрөөр хэлбэл байгалиас заяасан эхэсийн хориг гэж бий. Эхэсийн хоригоор ямар ч өвчин хүүхдэд халддаггүй.

Элэгний цирроз

Цирроз дотроо идэотэй, идэвхгүй , хоруу чанартай, хоруу чанар багатай, далд гэсэн таван хэлбэртэй. Эдгээр хэлбэр хүн бүрт өөрөөр илэрнэ. Хэлбэр нь ямар үедээ, идэвхжил нь их, дунд, бага зэрэг байгаа эсэхээс хамаарч эмчилгээ хийгдэнэ. Орчин үеийн эмчилгээ , техник технологийн дэвшил өмнөх үеийнхээс харьцангуй өндөр төвшинд хүрсэн тул ургамал, амьтны гаралтай эм, бэлдмлүүд дэлхийн эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон. Өнөө цагт химийн гаралтай эм, тариа үр дүнд хүргэхгүй.

Элэгний хортой хавдартай хүн хоолны дэглэм барих бус, харин эмчилгээний ямар арга сонгож авсан бэ гэдгээс хамаарч , мэргэжлийн эмчийн хяналтанд байж эмчлүүлэх нь үр дүнтэй. Буцалсан ус ууж, цагаан будаатай хоол идэж элэгний өвчнийг эмчилнэ гэдэг ойлголт байж болохгүй. Монголчууд сайн эм гэжхүнээс дам үг сонсоод эмчийн зөвлөгөөгүйгээр дураараа хэрэглэдэг дутагдалтай. Нэг хүнд таарч байгаа эм нөгөөд нь тохирохгүй. Тэгэхээр элэгний өвчтэй хүн болгонд тохирсон эмчилгээг хийх нь зөв.

Элгэнд сөрөгөөр нөлөөлдөг эм

Парацетамол, сурьеэгийн өвчинд уудаг, мөн жирэмслэхээс хамгаалах, антибиотик, тетрациклин, сэтгэцэд нөлөөлдөг эм элгэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Парацщтомолыг дэлхий дахинд элэг судлаачдын хурлаар болгоомжтой хэрэглэхийг сануулсан. Энэ эм элэгний циррозыг үүсгэдэг төдийгүй парацетамолын цирроз хэмээх бие даасан өвчин үүсгэдгийг шинжилгээгээр баталсан.

Эссенциал, гликовитэм, интерферон тариа хэр үр дүнтэй?

Эссенциалыг хөргөгчид хадгалаад хэрэглэхэд үр дүнтэй. Уг эмэнд цөөн төрлийн витамин , фосфолицид агуулагддаг тул 2-5 хэмд хадгалах ёстой. Ихэнх эмийн сан уг эмийг 23 хэмд хадгалан олон жил худалдаж байгаа. Нэгэнт хадгалах технологи алдагдсан байдаг тул үр дүнгүй. Зүйрлээд хэлбэл гашилсан сүүгээр цай чанаж болдоггүйтэй адил юм. Ганц эм дагнан хэрэглээд үр дүнд хүрэхгүй. Сүүлийн үед Интерферон тариаг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна.Одоохондоо түүнээс илүү сайн тариа хараахан гараагүй. Интерферон тариаг хийхэд зайлшгүй мөрддөг “алтан” стандарт гэж бий. Биеийн жин 75 кг-аас доош насанд шарлаад удаагүй, тарган бус, интерферон тарианд мэдрэг гэх зэргээр тохируулан сонгож хэрэглэдэг. Циклоферон тариа нь интерфероны нэг төрөл. Ламувидин, Рибаварин гэдэг эмтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Гилковит элэгний өвчинд үр дүн үзүүлдэг сайн эм. Манай эрдэмтдийн үхрийн нүднээс гаргаж авсан энэ эмийг Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Мон-ЭГЗИм нэгдэл гаргадаг. Гликовит эм элэг, цөс хамгаалах үйлчилгээтэй.

Гүүний саам

Гүүний саам элгэнд сайн нөлөөтэй. Амин хүчил, витамин, эрдэс ихтэй тул хүний биед зохицсон эмчилгээний бүтээгдэхүүн. Саам уусан хүмүүс сайхан царайтай болдгийн учир нь бодисын солилцоо тэгширсэнд байгаа юм. Гүүний саамны анагаах чанар гайхамшигтай. Хоол боловсрон шингэхэд эерэг нөлөөтэй, найрлага нь харшлыг бууруулах үйлчигээтэй. Найрлагад нь байдаг бцетихолин кахын мэдрэлийн тогтолцоонд үйлчилснээр арьс, салст бүрхэвчийн нарийн судсууд тэлж, тэр хэсэгт цусны урсгал удааширч, бодисын солилцоог тэтгэх, амин дэм сэлбэх, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Гүүний саамыг элэгний хавдартай хүн ууж болохгүй. Харин гоо сайхан, биеийн дархлааг сайжруулах , өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор элэг, цөс, ходоодны архаг өвчтэй хүмүүс хэрэглэж болно.

Элэг шилжүүлэн суулгах

Элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг элэгний архаг дутагдалд орсон , цирроз хавдартай хүнд хийдэг. Элэг шилжүүлэн суулгасны дараа хүндрэл гарна. Бие махбодь шинэ элэгтэй амархан дасан зохицож чаддаггүй. Тийм учраас дархлаагаа зохицуулах эм уух хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Элгээ эрүүл байлгая гэвэл вирусын халдвар авахгүй байх хэрэгтэй. Элэгний өвчний эмчилгээг зөв хийвэл эдгэрдэг. Хамгийн гол нь дархлаа сайн байх хэрэгтэй.

Эх сурвалж: http://saruul2011.blog.gogo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж