Сайн дурын ажилтан гэж хэн бэ

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Сайн дурын ажилтан гэж хэн бэ

Сайн дурын үйл ажиллагаа нийгэмд үр ашгаа өгөөд зогсохгүй тухайн сайн дурын ажилтанд ч мөн тодорхой хэмжээгээр үр нөлөө авчирдаг.

Сайн дурын үйл ажиллагаа нь тухайн нийгэмд эдийн засгийн чухал хувь нэмэр оруулдаг. Сайн дурын үйлсэд хүчин зүтгэх талаар улс даяараа анхааран ажилладаг хэд хэдэн орнуудад үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оруулсан сайн дурынхны хувь нэмэр хамгийн багадаа 8-14 хувь гэж тооцогджээ.
Олон нийтийн оролцоог дэмжих явдал аливаа нийгмийн хөгжил, удирдлагын сайн тогтолцооны салшгүй хэсэг болж ирсэн. Иймээс ч сайн дурын үйл ажиллагаанд орлцоно гэдэг хувь хүн иргэнийхээ үүргийг биелүүлж итгэл үнэмшилтэй, илүү тогтвортой нийгэм байгуулахад хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь нэгэн хэв загварт орж гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрж суугаа тухайн хүмүүст нийгэмдээ илүү ойртож, нийгэмд эзлэх өөрийн байр сууриа олж авахад тусладаг. Жишээлбэл, сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн нэгний анхаарал халамжийг хүртээд сууж байгаа идэвхгүй иргэн байсан сөрөг байдлаасаа гарахад энэхүү эрхэм үйлс тусалжээ. Yүний нэгэн адилаар сайн дурын үйлсэд хүчин зүтгэж байгаа залуучуудад өөрийгөө хөгжүүлэх, амьдарч ажиллаж буй нийгэмдээ бие хүн болон төлөвшихөд үнэтэй дадлага сургууль нь болдог байна.
Сайн дурын үйлс нь ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах асуудалд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Цалин хөлстэй ажил хайж байгаа хүмүүс сайн дураараа аливаа үйл ажиллагаанд оролцох нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, ажлын байртай болох асуудлаа илэрхийлж болох хүмүүстэй танилцан тодорхой харилцаа холбооны сүлжээнд орж зах зээлийн ур чадварт суралцах боломж олгодог. Сайн дурын үйл ажиллагаанд хүчин зүтгэх нь шинэ ажлын байр буй болгох замыг нээж өгөх бөгөөд, хэрэв та үр бүтээлтэй, шаардлагатай үйлчилгээг санаачилж чадвал төрийн аливаа байгууллага таны ажлыг дэмжиж хамтран ажиллаж хожим цалинтай ажилтай болох юм. Жишээлбэл, сайн дурын ажилтнуудын санаачилсан ДОХ-ын аюулаас сэргийлэх дэлхий нийтийн аян төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт олон мянган хүмүүсийг ажлын байртай болгосон байна.

Б.Сувд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж