J.LO ихрүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

J.LO ихрүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэв

Дэлхийн хөгжмийн ертөнцийн поп дива Жениффер Лопес Макс, Эмми ихрүүдийнхээ таван насны төрсөн өдрийг өнгөрөгч баасан гаригт тэмдэглэжээ. Уран бүтээлийн ажлаар цаг зав багатай байдаг ч нэрт од ихрүүдийнхээ төрсөн өдрөөр өөрийн гараар бялуу, амтат кекс  хийж өгсөн гэнэ. Тэрээр гэр бүлийнхээ энэхүү баяртай мэдээг фэнүүдтэйгээ хуваалцаж хүүхдүүддээ барьсан кексний зургийг Twitter-тээ тавьж бяцхан үрсдээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.

Өдгөө 43 настай Женифер 2011 онд ихрүүдийн эцэг Марк Энтонигоос салснаас хойш долоон сарын дараа залуу  амраг бүжигчин Каспер Смарттай нийлсэн билээ.  Харин Энтони энэ сарын эхээр загвар өмсөгч Шанон Де Лиматай харилцаа тогтоогоод байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж