Сэтгүүлч, яруу найрагч В.Нэргүйгийн бичсэн "Хүүгээ эмчлүүлэхийн тулд гэртэйгээ л үлдлээ" нэртэй Д.Пүрэвбаатар гэж хүний тухай бичсэн нийтлэлийн мөрөөр дууны уран бүтээлчид болон Д.Пүрэвбаатарын гэр бүл хамтран тоглолт хийхээр болжээ. Хүү П.Өсөхбаяр нь 5 настай, тархины хорт хавдартай бөгөөд түүнийг нь эмчлүүлэхэд 58 сая төгрөг хэрэгтэй байгаа ажээ. “Сэтгэлийн цагаан өргөл” нэртэй уг тоглолтонд Монгол улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү, Морины Батбаяр гээд 20 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд тоглолт өнөөдөр орой 19 цагаас “UB pallace”-т болох юм байна. Та бүхэн П.Өсөхбаяр хүүд “Сэтгэлийн цагаан өргөл” өргөөрэй.
Т.ДАРХАН