Сэтгүүлчид цахим сайттай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид цахим сайттай боллоо

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагын эрхлэгч Л.Болормаа, орлогч эрхлэгч Н.Ариунтуяа нар шинэ, залуу сэтгүүлчдийг сургах, хэвлэл мэдээллийн шинэ менежментийг дэмжин нэвтрүүлэх, сэтгүүлчдийн уран бүтээлийг дэмжих, урамшуулах, хэвлэн нийтлэх хууль эрх зүйг хамгаалах зорилгоор www.journalism.mn цахим сайтыг тогтмол ажиллуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус ТББ нь байгуулагдаад сар гаруйн хугацаанд нийтдээ гурван удаагийн эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан байна. Өнөө цагийн өндөр мэдлэг боловсролтой үзэгч, уншигч олон түмний эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн гаргахын тулд харилцан бие, биенээсээ суралцах, анхны ярилцлага хийх үед тулгарч байсан хүндрэл бэрхшээл, алдаа оноо зэргийг бусаддаа хуваалцах тэмдэглэлийн дэвтэр буланг уг сайтдаа байршуулснаар сэтгүүлчдийг хооронд нь цахимаар холбох боломж бүрдэж байгааг энэ үеэр онцолж байлаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж