Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сараа загвар үзүүлэв

“АСА” циркэд өнгөрсөн амралтын өдөр болсон “Японы соёл урлагийн анхдугаар наадам”-д зууны манлай дуучин Сарантуяа япон үндэсний кимоногоор гоёсон. Тэрээр энэхүү үсчин гоо засалч, загварын шоунд гал улаан кимоно өмсөн тайзнаа гарч ёслов. Хэн хүний харааг булаасан түүний чамин үс засалт, нүүр будалтыг Японы мэргэжлийн үсчин, гоо засалчид хийсэн гэнэ. Алтан тогоруун хээ бүхий улаан кимоно өмссөн дуучин Сараа арлын японыхныг гоо үзэсгэлэнгээрээ бишрүүлж дөнгөсөн шүү. Хэдийгээр поп хатагтай ая дуу өргөөгүй ч Японы үсчин, гоо засалчид Монголын алдартай дуучин манай үндэсний хувцсыг өмслөө гэж ихэд сонирхоцгоон түүнтэй зурагаа татуулж сэтгэл хангалуун байцгаасан.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж