МХБ-д 190 гаруй сая төгрөгийн арилжаа хийв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

МХБ-д 190 гаруй сая төгрөгийн арилжаа хийв

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /хоёрдугаар сарын 22/ 4,412 тоот арилжаагаар 24 компанийн нийт 190,716,081.00 төгрөгийн 959,565 хувьцаа арилжжээ. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 17460.41 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 65.85 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 58 хэлцэл хийжээ. Арилжаанд орсон нийт компаниас “Хай би ойл”-ын 158,501,636 төгрөгийн 885,484 ширхэг хувьцаа, “Гермес центр” –ийн 5,100,000 төгрөгийн 50,000 ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж