Хаянаа “Миний дэлгүүр”-ийнхнийг &#34ташуурдлаа&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Хаянаа “Миний дэлгүүр”-ийнхнийг &#34ташуурдлаа&#34

“Номин
талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа хэд хоногийн өмнө “Миний дэлгүүр”
сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа ялзарсан жимс, хөгзөрсөн хиамны
зургийг фэйсбүүк хуудаснаа тавьсан. Тэрбээр “Миний сүлжээ дэлгүүрийн
удирдлагуудад: Бид хордож биш, хөгширч үхмээр байна !!! Миний дэлгүүрт
зарагдаж буй хөгзөрсөн хиам, тоор” гэсэн бичээстэй хамт тавьсан мэдээлэл
хэвлэл мэдээллээр ихээхэн тарсан. Энэ талаараа өнөөдөр А.Хаянхярваа
“Миний дэлгүүр”-ийн удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын дараа “Миний
дэлгүүр”-ийн зүгээс худалдан авагчдаасаа уучлалт хүссэн албан бичгийг
өгсөн бөгөөд Хянаа твиттэр хуудасдаа нийтэлсэн байна. Тэрээр уг үйлдлээрээ “Миний
дэлгүүр”-ийнхнийг ташуурдсанаас ялгаагүй болсон тухай уг бичигт
дурджээ.

А.БҮЖИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж