Мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилготой ССАЖЯ, УДЭТ, МЗЭ хамтран “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Энэ сарын 15-н хүртэл үргэлжилсэн уг уралдаанд нийт 93 уран бүтээлч бүтээлээ сойжээ. Уралдааны дүн тун удахгүй гарах бөгөөд тэргүүн байрын бүтээл 10 сая төгрөг, дэд байр зургаан сая, гуравдугаар байр дөрвөн сая төгрөгийн шагналтай бол тусгай байрт гурван бүтээл шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах юм. Мөн байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохиолчдод олгох бол уралдаанд шалгарсан бүтээлүүдийг төрийн өмч болгох ажээ.
Сонирхуулахад, өмнө нь УДЭТ-аас зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” бүтээл шалгаран тайзны бүтээл болсон юм. Уг бүтээл нь драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза 2011” наадмаас зургаан цомын эзэн болж гранпри шагнал хүртсэн билээ.
Г.ДАША